Халдварын голомт үүссэн таван аймагт нэмж халдвар илрээгүй
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар /2020.11.13-ны 11:00 цаг/ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өчигдөр оройны 17.00 цагийн мэдээллээс хойш Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Харин Улаанбаатар хотод +11 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр, манай улсад батлагдсан нийт тохиолдол 640 боллоо.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed